Хурим

Хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн сайхан дурсгалт баяруудын нэг бол яахын аргагүй хосуудын амьдралд ганц тохиох хуримын баяр юм. Хосуудын энэхүү баярыг манай хамт олон болон мэргэжлийн тогооч нар ѳндѳр түвшинд чанартай гүйцэтгэнэ.

Бид та бүхэнд Сонгино Хайрхан уулын бэлд, Туул голын эрэг дагуу цэвэр агаар, цэнгэг устай байгалийн үзэсгэлэнт газарт ѳѳрсдийн мѳрѳѳдлийн хуримаа хийхийг санал болгож байна. Ирсэн зочдод болон мэргэжлийн зурагчидад манай талбайн  тэгш тайрсан ногоон зүлэг, мод, гол ус гээд хэний ч хараа булаам сайхан газар хуримын талбайг байрлуулсан.

Манай Япон хэв маягийн террас нь тааламжтай орчин бүрдүүлэх бѳгѳѳд манай ресторан нь гольфын талбайн 1 болон 9-р нүхрүү харсан байгалийн үзэмж бүхий байрлалтай ба 150-200 хүртэлх зочид хүлээн авах хүчин чадалтай.

Хуримын үйл ажиллагаа зохион байгуулах мэргэжлийн баг хамт олонтой маань санал бодлоо зѳвлѳлдѳн, ѳѳрийн хүсэл сонирхолд нийцүүлэн тѳгс хуримын баяраа тэмдэглээрэй.