Компанийн Гольф ѳдѳрлѳг

Riverside Golf Club нь аж ахуй нэгж, байгууллагуудад бизнесийн болон танилын хүрээгээ тэлэх, хамт олны уур амьсгалыг эерэгээр бүрдүүлэх бизнесийн чѳлѳѳт ѳдѳрлѳг болох Компанийн Гольф ѳдѳрлѳгийг санал болгож байна.  

Riverside Golf Club нь Туул голын эрэг дагуу, Сонгино Хайрхан уулын бэлд цэвэр агаар, цэнгэг усны дэргэд байрладаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоцыг хадгалсан 18 нүх бүхий олон улсын стандартыг хангасан талбай юм. Бид талбайн зохион байгуулалтандаа байгалийн ѳѳрийн саад тотгорыг хэвээр нь хадгалж чадсанаараа гольф сонирхогчдын чадварыг сорихоор талбай гэдгээрээ онцлог юм. 

Манай Riverside Golf Club-д Компанийн Гольф ѳдѳрлѳгѳѳ зохион байгуулснаар бид танд дэлхийн жишигт нийцсэн хоолны үйлчилгээг санал болгох бѳгѳѳд компанийн хамт олон болон үнэт харилцагч нарт тань мартагдахааргүй, ая тухтай тавлаг орчин, эелдег найрсаг үйлчилгээг сэтгэл ханамжийн хамт мэдрүүлэх болно.  

Компанийн Гольф ѳдѳрлѳгт дараах зүйлс багтана;

  • Олон улсын стандарт бүхий 18 нүх 
  • Ѳдѳрлѳгийн бүртгэл 
  • Мотортой гольфийн тэрэг/машин 
  • Ѳдѳрлѳгийг зохион байгуулах мэргэжлийн баг 
  • Тэмцээний дүн гаргах
  • Талбай дээрх оноолтын систем
  • Clubhouse болон хувцас солих ѳрѳѳ
  • Катеринг үйлчилгээ нь тоглолтын өмнө буюу дараа нь

Мѳн дараах үйлчилгээг нэмэлтээр санал болгож байна;

  • Гольфийн цохиур 
  • Талбай дээрхи хоол, ундны тэрэг
  • Гольф клиник/эмнэлэг
  • Гольфийн зориулалтын гутал 

Хурал семинар

Манай талбайн 1 болон 9-р нүхрүү харсан байгалийн үзэмж бүхий байрлалтай, хурал, сургалт, семинар зохион байгуулах заалтай бѳгѳѳд иж бүрэн катерингийн үйлчилгээг санал болгож байна. 

Илүү дэлгэрэнгүйг

Компанийн Гольф ѳдѳрлѳг болон хурал семинар зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг бидний info@riversidegolfclub.mn хаягт холбогдож аваарай