Бидний тухай

Шотланд Улс дахь гольфын анхдагч нар хэлэхдээ хамгийн сайн гольфын талбай бурханы гараар бүтсэн гэж үздэг байсан. Riverside golf club-ыг анх бүтээж байхдаа үүнийг бодолцож Сонгино-Хайрхан уулын нөмөрт, Туул голын эрэгт байгалийн онгон тѳрхийг хэвээр нь хадгалсан 18 нүх бүхий олон улсын стандарт хангасан энэхүү талбайг байгуулсан.

18 нүх бүхий Riverside golf club талбай нь Улаанбаатар хотын төвөөс дөнгөж 40 минутын зайтай байгалийн үзэсгэлэнт газар байрладаг бѳгѳѳд Монгол дахь хамгийн арчилгаа сайтай, чанартай грийнтэй гэдгээрээ онцлог давуу талтай юм. Талбайн зохион байгуулалтандаа байгалийн ѳѳрийн саад тотгорыг хэвээр нь хамруулж чадсанаараа өндөр түвшний гольфын тамирчдын ч чадварыг сорихоор талбай гэдгээрээ онцлог юм.

Гольф сонирхогч, тоглогч таныг манай Riverside golf club талбайд ирж тоглохыг урьж байна. Бид таныг сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй

"Riverside golf club - home to the best greens in Mongolia"

Хурим

Хүний амьдралын хамгийн онцгой, хамгийн сайхан дурсгалт баяруудын нэг бол яахын аргагүй хосуудын амьдралд ганц тохиох хуримын баяр юм. Хосуудын энэхүү баярыг манай хамт олон болон мэргэжлийн тогооч нар ѳндѳр түвшинд чанартай гүйцэтгэнэ.

Бид та бүхэнд Сонгино Хайрхан уулын бэлд, Туул голын эрэг дагуу цэвэр агаар, цэнгэг устай байгалийн үзэсгэлэнт газарт ѳѳрсдийн мѳрѳѳдлийн хуримаа хийхийг санал болгож байна. Ирсэн зочдод болон мэргэжлийн зурагчидад манай талбайн  тэгш тайрсан ногоон зүлэг, мод, гол ус гээд хэний ч хараа булаам сайхан газар хуримын талбайг байрлуулсан.

Манай Япон хэв маягийн террас нь тааламжтай орчин бүрдүүлэх бѳгѳѳд манай ресторан нь гольфын талбайн 1 болон 9-р нүхрүү харсан байгалийн үзэмж бүхий байрлалтай ба 150-200 хүртэлх зочид хүлээн авах хүчин чадалтай.

Хуримын үйл ажиллагаа зохион байгуулах мэргэжлийн баг хамт олонтой маань санал бодлоо зѳвлѳлдѳн, ѳѳрийн хүсэл сонирхолд нийцүүлэн тѳгс хуримын баяраа тэмдэглээрэй. 

Latest news & Events